Цэс

Сургуулийн түүх

2017-03-16 - Танилцуулга

• Манай сургууль 1956 онд байгуулагдсан. Анхны захирал Ё.Дорж., анхны багш Б.Бадам бөгөөд анхныхаа хичээлийг 19 хүүхэдтэй эхэлж байлаа. Сургуулийн одоогийн барилга нь 1974 онд ашиглалтанд орсон.
Манай хамт олон:
 “Хүүхдэд ээлтэй сургууль” -БСШУЯ-ны бага, дунд боловсролын газар, монгол сурагчдын холбооны “Хүндэт өргөмжлөл“
 “Хүүхдэд ээлтэй байгууллага”-Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн “Хүндэт өргөмжлөл”
 “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-Аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлого зохицуулалтын хэлтэс, эрүүл мэндийн газрын хоёрдугаар зэргийн гэрчилгээ зэргийг хүртсэн билээ.
 2009 онд “Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит бүрэн дунд сургууль” болсон. Яриуу найрагч Данзангийн Нямсүрэнгийн хөшөөг сургуулийнхаа урд талд босгосон.
 1996 онд түүхт 40 жилийн ой, 2006 онд түүхт 50 жилийн ой, 2016 онд түүхт 60 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн.
 2016 оны 05 дугаар сард “Сургуулийн дурсамж” дууны 20 жилийн ойд зориулан “ДУУН ХӨШӨӨ”-г босгов.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн