Цэс

Танилцуулга

2017-03-11 - Танилцуулга
Танилцуулга

• Манай сургууль удирдах ажилтан 3, 309 суралцагч, 18 багш, захиргаа, аж ахуйн ажилтан 19, гэрээт 12 ажилтантайгаар сургалт, хүмүүжлийн ажлаа зохион байгуулж байгаа ба 100% мэргэжлийн багшаар хангагдсан, 56% нь мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна. Манай хамт олноос төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор 1, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 1, “АБТА” цол тэмдгээр 3, БСШУЯамны “Жуух бичиг”-ээр 4 багш шагнагдаад байна.
• 2008 оноос эхлэн ОХУ-ын Соловъёовск тосгоны сургуультай ШЕФ-ийн харилцаатай тасралтгүй ажиллаж ирлээ. Жил бүр 7, 8 дугаар ангийн суралцагчид туршлага солилцох, спортын тэмцээн болон илтгэлийн уралдаан мөн “Нээлттэй хичээлийн өдөрлөг” гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулж хэвшсэн. Жил ирэх бүрт манай сургуулиудын харилцаа өргөжин тэлж шинэлэг ажлууд нэмэгдсээр байна. Үүнд: “Мастер класс” бүтээлийн үзэсгэлэн, математикийн хичээл болон шүлгийн уралдаан зэрэг ажлууд үр дүнтэй зохион байгуулагдаж хэвшээд байна.
• Орос найрал дууны “Улыбка”чуулгатай. Хамтлагийг хими-биологийн багш Б.Болормаа удирддаг ба одоогоор урын сандаа 100 гаруй дуутай. Сум, сургууль аймаг, улсын хэмжээнд нийт 30 гаруй удаа, мөн ОХУ-д 4 удаа тоглолтоо хийж олны хүртээл болгосон. “Бид Дорнодын хүүхдүүд”найрал дууны тэмцээнд орос, монгол дууны төрлөөр 2 удаа оролцож тус бүрд нь 1-р байр эзэлж байсан. Удирдаач багш Б.Болормаа нь “Сумын тэргүүний ажилтан , мөн аймгийн 9 алдартны нэгээр тодорсон.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн